Цэс Close

Рианна тэрбумтан болсныг албан ёсоор зарлалаа

Forbes сэтгүүл уламжлал ёсоор Дэлхийн баячуудын жагсаалтыг шинэчлэн гаргалаа. Тус жагсаалтаас харвал дуу хөгжмийн ертөнцийн хамгийн баян эмэгтэй нь дуучин, ажил хэрэгч бүсгүй Рианна болжээ. Харин шоу бизнесийн ертөнцийн хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад зөвхөн Опра Уинфригийн дараагаар Рианна бичигдэж байна. Опрагийн хөрөнгийн хэмжээг 2.7 тэрбум ам.доллар гэж гаргасан бол Рианнагийнх 1.7 тэрбум ам.долларт хэдийнэ хүрчээ.

Рианнагийн хөрөнгийн ихэнх хувийг Fenty Beauty гоо сайхны бараа үйлдвэрлэгч компанийн орлого эзэлж байна. Тус компанийг 2017 онд Европын толгой баян, LVMN-ийн тэргүүн Бернар Арнотой хамтран байгуулсан юм. Үүнээс гадна мөн Savage x Fenty дотуур хувцасны компани ашиг сайтай ажиллаж байгаа ажээ.

33 настай дуучин эмэгтэй санхүүгийн тал дээр ийнхүү амжилттай ажиллаж буйгаас гадна мөн хувийн амьдрал нь тогтворжиж, аз жаргал амсаж буйгаа сүүлийн үед ярилцлагадаа дурьдах болсон. Крис Браунтай өнгөрүүлсэн шуугиантай бужигнаантай он жилүүдийн дараагаар рэпэр ASAP Rocky-тай хамтдаа байх болсноор аз жаргалыг бүрэн мэдэрч буй гэнэ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах