Цэс Close

Роналдо: Түрүүлнэ гэж хэлэх нь ойворгон зан, би ганц л юм амлая!

Европын аварга Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо өнөөдөр эхлэх Европын АШТ-ий тэмцээний өмнө  бодлоо хэлжээ.

“Энэ тэмцээнд оролцож буй баг бүрийг бид хүндэлнэ. Хөнгөн тоглолт, хялбар хожил гэж байхгүй.

Миний хувьд бол анхны Еврогийнх шигээ л хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байна. 2004 онд Европын АШТ-д ямар их хүсэл мөрөөдөлтэйгээр оролцлоо яг л тийм. Магадгүй бүр түүнээс ч илүүтэйгээр хожихыг хүсч байгаа ч байж болох юм.

Бид бол Европын аваргын алдрыг эзэмшигчид. Түрүүлэх багуудын тоонд ч зүй ёсоор тооцогдож байна. Гэхдээ урьдчилан таамаглаж, ялна, түрүүлнэ гэж хэлэх нь ойворгон зан. Би зүгээр нэг л зүйлийг амлая. Бид тоглолт бүрт хожлын төлөө зүтгэх болно” хэмээн Роналдо өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах