Сайд Моллай: Би Монгол хүн, Монгол бол миний улс орон
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг өнөөдөр хүлээн авч шагналаа.
Энэ үеэр жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Саид Моллайд 60 сая төгрөг болон хоёр өрөө байрны батламжийг нь өгсөн юм.
Тэрээр батламжаа авсныхаа дараа "Сайн байцгаана уу, монголчууд аа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт болоод бүх монголчууддаа талархал илэрхийлж байна. Өнөөдрийн шагнал, урамшуулалд маш их баярлаж, талархаж байна.
Хэдэн долоо хоногийн өмнө намайг Германы иргэншил авах гэж байгаа гэх худал мэдээлэл гарсан. Худал мэдээнд битгий итгээч гэж гуйя. Би та бүхнийг мартахгүй гэдгээ амлаж байна. Заримдаа надад Герман руу явах шаардлага гардаг. Гэхдээ Монгол бол миний улс орон. Би энд бэлтгэл хийдэг.
Тун удахгүй эрчимтэй бэлтгэлдээ эргэн ороод дараагийн тэмцээндээ бэлдэнэ. 2024 оны олимпод илүү амжилт гаргаж, Монголын тугийг өндөрт өргөнө гэж зорьж байгаа. Монголчууддаа, тусалж дэмждэг байгууллагууддаа баярлалаа. Би одоо өөрийн гэсэн байшинд амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх