Цэс Close

Сан Франциско, Вашингтон ДиСи хотод нийт 949 иргэн сонгууль өгч, санал хураалт өндөрлөлөө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Вашингтон ДиСи хот дахь 11 дүгээр салбар комисс 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл АНУ-д оршин сууж буй иргэдийнхээ санал авах ажлыг ЭСЯ-ны байранд амжилттай зохион байгуулж дууслаа.

Вашингтон ДиСи хот дахь 11 дүгээр салбар комисст сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгүүлсэн нийт 659 иргэдээс 567 иргэн саналаа өгч, 86,04 хувийн ирцтэй санал хураалт өндөрлөв.

Мөн Сан Франциско хот дахь 36 дугаар салбар комисст сонгуульд оролцохоо мэдэгдэж, урьдчилсан бүртгүүлсэн нийт 489 иргэдээс 382 иргэн саналаа өгч, 78.12 хувийн ирцтэй санал хураалт өндөрлөв хэмээн АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах