Цэс Close

СЕХ С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэжээ

Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн Баасан гариг (2021.05.07)-т 51 тоот тогтоол гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Содномзундуйн Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

Тус тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэн Содномзундуйн Эрдэнэд 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэх олгохоо мэдээлжээ.

Ардчилсан намаас энэ талаар цахим хуудастаа “Хуулийн дагуу явсан бол, намын дүрмээ мөрдсөн бол өнөөдөр талбай дээр өлсөх шаардлага гарахгүй байсан. АН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч албан ёсоор зарлагдлаа. Үнэн удаан ч гэсэн түрүүлдэг, худлыг. Үнэт зүйл, үзэл санаа бүдэг ч гэсэн тодордог, эцсийн мөчид” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах