Цэс Close

 “СИТИ” Их сургууль "Боловсролын өдөрлөг 2025"-д оролцож байна

Залуусыг мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой “Боловсролын Өдөрлөг 2025” арга хэмжээ тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд, сургалтын байгууллагууд оролцож, мэргэжил сонголтын зөвлөгөө, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Энэхүү өдөрлөгөөр “СИТИ” Их сургууль сургалтын онцлог, олон улсын хамтын ажиллагаа, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрүүдээ танилцуулж байна.

“СИТИ” Их сургууль нь Ази, Номхон далайн бүсийн их сургуулиудын солилцооны UMAP байгууллагын гишүүн бөгөөд Франц, ОХУ, Хятад, БНСУ, Япон, Сингапур, Малайз зэрэг орнуудын 40 гаруй их сургуультай хамтран ажиллаж байна. Одоогоор тус сургуульд гадаад, дотоодын 3000 гаруй оюутан хууль, эрх зүй, менежмент, нягтлан бодох бүртгэл, маркетинг, худалдаа, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, барилгын инженер, архитектур, интерьер дизайн, график дизайн, програм хангамж, хувцас дизайн, соёл урлаг, гоо сайхны шинжлэх ухаан, сувилахуй, химийн технологи, сэтгүүл зүй, сэтгэл судлал, багш, орчуулагч зэрэг 44 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд  суралцаж байна.

Дашрамд дурдахад, “Times Higher Education”, БШУЯ, БҮТ, БЧСТ-өөс гаргасан Монголын их сургуулиудын чансаанд “СИТИ” Их сургууль улсын хэмжээнд 11 дүгээр байрт эрэмбэлэгддэг билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах