СОНГУУЛЬ: Улсын хэмжээнд нийт иргэдийн 45 хувь нь саналаа өгчээ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. СЕХ-ноос өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 18:00 цагийн байдлаар сонгогчдын ирц 45.7 хувьтай байна.
Тодруулбал, нийт 2.2 сая иргэн саналаа өгөх ёстойгоос 962 мянга нь саналаад өгөөд байгаа юм. Сонгогчдын ирцийг бүсээр нь авч үзвэл,
-Баян-Өлгий аймаг - 70 хувь
-Завхан аймаг - 66.3 хувь
-Сүхбаатар аймаг - 65.9 хувь
-Говь-Алтай аймаг - 62.7 хувь
-Ховд аймаг 62.2 хувийн ирцтэй байна.
Харин нийслэл Улаанбаатар хот дахь сонгогчдын хуввьд,
-Багахангай дүүрэг - 64.4 хувь
-Багануур дүүрэг - 63.2 хувь
-Налайх дүүрэг - 41.6 хувь
-Сүхбаатар дүүрэг - 37.5 хувь
-Баянгол дүүрэг - 36.1 хувь
-Хан-Уул дүүрэг - 35.1 хувь
-Баянзүрх дүүрэг - 33.8
-Чингэлтэй дүүрэг - 33.6
-Сонгинохайрхан дүүрэг 33.5 хувийн ирцтэй байгаа юм.
Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд 2.246.164 хүн саналаа өгөхөөр баталгаажуулсан бөгөөд санал хураалт 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх