Спутник В вакцины эхний тунд хамрагдсан 65-аас доош насны иргэдийн хоёрдугаар тун иржээ
Өнөөдөр лхагва гарагт /2021.07.14/ Монгол улсад ОХУ-н СПУТНИК-V вакцины 20 мянган тунг хүлээж авлаа. Энэхүү вакциныг эм хангамжийн ууган байгууллага Монгол Эм Импэкс Концерн оруулж ирж байгаа билээ.
Ингэснээр манай улс ОХУ-ын СПУТНИК-V вакцины эхний тунгаа авсан иргэд маань бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байгаа сайхан мэдээтэйгээр бүх нийтийн амралтын өдрүүд үргэлжилж байгааг онцлоход таатай байна.
Сэтгэгдэл үлдээх