Цэс Close

Сэрэмжлүүлэг: Хамт хоносон эрэгтэйдээ хутга тулган дээрэмджээ

Хамт хоносон бүсгүйдээ дээрэмдүүлсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 19-20-нд шилжих шөнө 24 настай иргэн С гэгч нь хамт хоносон бүсгүйдээ дээрэмдүүлсэн хэмээн өргөдөл гаргажээ. Тэрээр "Шөнө хамт хоносон үл таних эмэгтэй өглөө гарахдаа миний биед хутга тулгаж биет 350.000 төгрөг дээрэмдэж явсан" хэмээн мэдүүлсэн аж.

Өргөдлийн дагуу алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хэргийн газраас шар өнгийн иштэй 50 см урттай хутга, хэрэглэсэн бэлгэвч олджээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах