Цэс Close

Сүхбаатарын талбай дээр 34 настай иргэн өөрийгөө шатааж, амиа алдлаа

Сүхбаатарын талбайд нэгэн иргэн өөр дээрээ бензин асган шатаасан хэрэг дөнгөж сая гарлаа. Тухайн үед ойрхон явсан иргэд галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Дуудлагаар ирсэн түргэн тусламжийн эмчийн хэлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн 34 настай эрэгтэй хүн байсан бөгөөд тусламж үзүүлэхээр ирэхэд амьсгал хураасан байсан гэдэг мэдээлэл өгөв.

Хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах