Цэс Close

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийн хаалтын тоглолт болно

“Pro” театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн бороо” хэмээх мета драмын жүжгээ Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) амжилттай тоглож байна.  Тэгвэл тус жүжгийн хаалтын тоглолтоо энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд толилуулах гэж байна.

Энэхүү жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн бүтээл юм. Жүжгийг Б.Анхбаатар найруулж, гол дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.

Энэхүү жүжиг нь амьдралын гүн гүнзгий асуудлууд, хүний сэтгэлийн зөрчил, харилцаа, хувь хүний өөрчлөлт, нийгмийн уур амьсгал зэрэг сэдвүүдийг гүн гүнзгий хөндөж, үзэгчдэд өөрсдийн амьдралыг дахин нэг удаа харах боломжийг олгож байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах