Цэс Close

Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг сэдвээр хуралджээ

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/207 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" сэдвээр цахим хурал зохион байгуулав.

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн байдал, Koвид-19 халдварын үеийн хүүхдийн тусламж үйлчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭМЯ, НЭМГ, 21 аймаг, ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, Өргөө амаржих газар, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер бүхий 125 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.

Цахим хуралд “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч С.Байгалмаа, “Төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал” (2017-2021 оны эхний 8 сар) ТСА-ны ажилтан П.Орхонтуул, "Koвид-19 халдварын үед хүүхдэд илрэх шинж тэмдэг" ЭМТҮЧАБА-ны чанарын менежер Ч.Дуламрагчаа, “Ковид-19 халдвартай хүүхдэд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго нар мэдээлэл хийлээ.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах