Талибаны Засгийн газар эмэгтэйчүүдийг спортоор хичээллэхийг хориглолоо

Хуваалцах

Талибан хөдөлгөөн Афганистан дахь засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцуулсан.

Талибан засаглаж байх үед Афганистаны эмэгтэйчүүд спортор хичээллэх боломжгүй гэж Талибуудын коммиссын тэргүүн Ахмадулла Васик SBS News агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

“Тэдний нүүр царай болон бие ил гарч магадгүй. Эмэгтэйчүүдийг ийм байдлаар харахыг ислам зөвшөөрдөггүй юм. Медиа хөгжсөн эрин зуунд хүмүүс тэдний гэрэл зураг, дүрс бичлэгийг харчихна. Исламын эмэгтэйчүүдийг крикет болон бусдад харагдах спортоор хичээллэхийг зөвшөөрөхгүй” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн