Цэс Close

ТАНИЛЦ: БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн "Ур чадварын шалгалт"-ад хамрагдах хуваарь

БНСУ-д ажиллах хүсэлтэй ажил хайгч иргэдийн Барилга, Үйлчилгээ-2, ХАА, газар тариалангийн салбарт бүртгүүлсэн иргэдийн СХТТШ-д тэнцсэн иргэдийн Ур чадварын шалгалт өгөх хуваарийг дараахь жагсаалтаас шалгана уу.

Барилга энд дарна уу 

Үйлчилгээ-2 энд дарна уу

ХАА, газар тариалан энд дарна уу

ЖИЧ: Үйлчилгээ-1 салбарт тэнцсэн иргэдийн ур чадварын шалгалтыг аж үйлдвэрийн салбартай хамтатган авах буюу 2024 оны 08 дугаар сард хуваарийг зарлана.

Шалгалтад тэнцсэн нэр бүхий ажил хайгч иргэд II шатны шалгалт болох Ур чадварыг үнэлэх шалгалтад заавал хамрагдана. Уг шалгалтад хамрагдаагүй бол сонгон шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдахыг анхаарна уу.

Ур чадварыг үнэлэх шалгалтын дүнг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дараах сайтуудад зарлан мэдээлнэ. 

http://hudulmur-halamj.gov.mnhttp://www.monkor.net

https://youtu.be/2zZzdpXqbnw?si=PBcJXYc9N4VkZiMR

○ Шалгалтын оноог  http://www.eps.go.kr –с харна.

Заасан өдөр заасан газарт шалгалтыг өгөх бөгөөд цагаас хоцорвол оруулахгүй болохыг анхаарна уу.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг ур чадварын шалгалтын үеэр зэрэгцүүлэн шалгана.

Биеийн тамир, ярилцлага, суурь ур чадвар гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.

 Онооны хуваарилалт дараахитай адил байна.

Салбар Нийт Ур чадварын шалгалт
биеийн тамир ярилцлага суурь ур чадвар
Бусад салбар 110 30 30 50

   Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүй болгож цаашид СХТТШ өгөх эрхийг 4 жилээр хязгаарлана. /Тухайн мэдээллийг Илгээгч байгууллагатай хамтарч холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ./

 ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах