Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүллээ
Тодруулбал нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн Цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газрын алба хаагчид хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд хяналт шалгалтын бүрэлдэхүүн 18500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж 10 ширхэг тарваганы нойтон мах илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна.
Хяналт шалгалт 2024 оны аравдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл үлдээх