Цэс Close

Татварын албаны үйл ажиллагаа цахим орчинд хамгийн сайн ажиллаж байна

Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд татвар албаны үндсэн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүднээс татвар төлөгчийн үйлчилгээг орон зайн хамааралгүй буюу цахим орчинд хэвийн сайн үзүүлж байна. Төрийн 181 үйлчилгээг цахимаар хүргэх E-Mongolia системийг энэ оны аравдугаар сард нэвтрүүлсэн бөгөөд одоогоор энэхүү системээс хамгийн ихээр хандалт авч, үйл ажиллагаа нь цахим орчимд идэвхитэй байгаа төрийн байгуулага нь татварын алба болоод байна.

Тухайлбал өчигдөр буюу даваа гаригт Татварын ерөнхий газрын цахим хаягаас 15509 иргэн татварын үйлчилгээ авчээ. Эдгээрээс шинээр татвар төлөгчөөр 4 аж ахуйн нэгж, 3200 хувь хүн бүртгүүлж, 2262 хүсэлт нэмж ирүүлснээр бэлэн байдлын үед татварын албанд 10275 хүсэлт ирж үүнээс 8236 хүсэлтийг шийдвэрлэжээ. 

Мөн 6629 татвар төлөгчөөс 2,2  тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оржээ.  Үүнээс улсын төсөвт 1,5  тэрбум төгрөг, Нийслэл, дүүргийн төсөвт 340 сая төгрөг, аймгийн төсөв, сумын төсөвт 347 сая төгрөгийн татварын орлого оржээ. 

Татварын Ерөнхий газраас өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 01-ээс цахим төлбөрийн системийг улс даяар нэвтрүүлснээс хойш  цахим системийг үе шаттайгаар хөгжүүлсээр байна. Үүний үр дүнд иргэн, ААН-үүд татварын тайлан, төлбөр, татварын орлогын гүйцэтгэлийн мэдээ, НӨАТ зэрэг татвартай холбоотой бүхий ажил үйлчилгээгээ цахим хэлбэрээр авах боломжтой болсон.

Иймд татвар төлөгч бүхэн Монголын татварын албаны цахим татварын нэгдсэн систем http://etax.mta.mn мөн татварын зөвлөгөө өгөх 1800-1288 утсанд хандаж, цахимаар үйлчилгээгээ авна уу.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах