Цэс Close

Татварын тайлан авах хугацааг 27-ныг хүртэл сунгав

Татварын байгууллага Хувь хүний орлогын албан татварын 2021 оны тайлан, хөнгөлөлт, чөлөөлөлтийн баримт материалыг хуулийн дагуу энэ оны 2 дугаар сарын 15-ны өдрийг дуустал бүртгэн хүлээн авдаг. Энэ хугацааг сунгаж, 2 дугаар сарын 26-ныг дуустал авахаар болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Тодруулбал, "COVID-19"-ийн цар тахлын улмаас удаа дараагийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Хувь хүний орлогын албан татварын тайлан тушаах хугацааг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал сунгаж буйг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газраас мэдээллээ. 

Өмнө нь иргэд Хувь хүний орлогын албан татварын тайланг гаргаж орон сууцны буцаан олголтыг авахын тулд 14-16 төрлийн баримт материал бүрдүүлдэг байсан бол энэ оноос эдгээр баримтын тоог багасган 5 болгож цахимаар хүлээн авч байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах