ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?: Помидорууд өөрсдөдөө оёдол тавьж чаддаг
Хөлстэй гарын алга “Apple” компанийн үйлдвэрлэдэг зарим бүтээгдэхүүний хөнгөнцагааныг олон жилийн хэрэглээний үндсэнд зэврээх боломжтой. Хөлсөнд агууллагддаг хлоридийн агууламж нь хөнгөнцагааны ислийн давхаргыг гэмтээж байдаг. Хөлсөн дэх органик хүчил металлын гадаргуу дээрх ислийн хальсыг задалж, зэврэлтийн явцыг илүү түргэн явагдах боломжийг олгодог.
Австралийн уугуул ногоон шувуу гэгдэх цэцэг өөрийнхөө навчийг ухаалгаар эрээн дальт шувууны хэлбэрт оруулан, өөрөө өөрийгөө хортон шавьжнаас хамгаалдаг. Энэ ногоон цэцэг нь энгийн нэг ургамал биш бөгөөд энэ цэцэг өөрийн гайхалтай үзэмж, өвөрмөц шинж чанарынхаа хувьд Австралийн уугуул иргэдийн соёл уламжлалын чухал нэг хэсэг юм.
Толгойны араг яснаас болоод хүмүүс өөрийнхөө дуу хоолойд дургүй байдаг. Энэ нь бидний толгойн яс бидний дуу хоолойг сонсогдож байгаагаасаа илүү бүдүүн сонсогдуулдагтай холбоотой байж болох юм.
Нойроо дутуу авсан үед хүмүүс илүү их зүүд зүүдэлдэг. Судалгаанаас үзэхэд хэрэв та нойргүй хонож, шөнийн турш олон удаа сэрсэн бол зүүдэлсэн зүүднийхээ үйл явдлыг эргэн санах магадлал өндөр байдаг. Та зүүднээсээ сэрэхдээ зүүдээ санах магадлал бүр ч өндөр байдаг.
Хүн амьсгалах бүртээ аюултай 50 нянг хамрынхаа нүх рүү оруулан амьсгалдаг. Аз болоход таны дархлааны систем байнга шаргуу ажиллаж байгаа тул тэдгээр нянгууд танд мэдрэгдэхгүйгээр шууд устдаг.
Хулс мод бол дэлхийн хамгийн хурдан ургадаг модлог ургамал юм. Тэд өдөрт 35 инч хүртэл ургадаг.
Хятад цэргүүд томоохон жагсаалын үеэр толгойныхоо байрлалаа хадгалахын тулд цамцныхаа заханд зүү хийдэг.
Эрвээхэй хөлөөрөө амталдаг. Хүмүүс бидэнд энэ нь хачирхалтай сонсогдож магадгүй ч эрвээхэйнүүд хөл дээрээ тулгуурлан хоол амталдаг, учир нь тэдний хөлөн дээр мэдрэгч байдаг бөгөөд энэ нь жаран хөлтнийхөө хоолыг олоход тусалдаг. Тиймээс, тэд амтыг нь туршиж үзэхийн тулд навчин дээр зогсдог.
Чихэвчийг ганцхан цаг зүүх нь чихэнд агуулагдах бактерийг 700 дахин нэмэгдүүлнэ. Чихэвч зүүхэд гаднах агаараас чих таглагдснаар 1 цагийн дотор нянгийн үйлдвэрлэл 700% нэмэгддэг. Чихний бүрхэвч ийм их хэмжээний нянгийн урсгалыг тэсвэрлэх чадваргүй тул удаан хугацаанд өвдөх, сонсгол алдагдах зэрэг шинж тэмдэг гарч эхэлдэг байна.
Помидорууд өөрсдөдөө оёдол тавьж чаддаг. Хэрэв помидорын чийгшлийн түвшин нь хэт ихэсвэл помидор зарим хэсгээрээ задарч эхэлдэг. Хэрэв тэр задралт жижиг хэмжээтэй бол тэд өөрсдийгөө эмчилж ийм нөхөөс хийж чаддаг. Гэхдээ заримдаа задрал нь том байх юм бол тэрийгээ нөхөж чадахгүй байсаар помидор мууддаг байна.
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх