ТББХороо Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн бөгөөд өнөөдөр Ерөнхийлөгч саналыг УИХ-д оруулжээ.
Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдсэн. Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байлаа. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулсан.
Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганаар 32 дахь Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх