ТББХ-ны гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр болжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нууц санал хураалт явуулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хаалттайгаар санал хураахаар боллоо.
Улмаар хуралдааны төгсгөлд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулсан бөгөөд санал хураалтад нийт УИХ-ын 23 гишүүн оролцсоноос 93 хувь буюу 17 нь итгэл үзүүлэхийг дэмжжээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэн, санал хураах юм.
Сэтгэгдэл үлдээх