Токиогийн интоорын цэцэг дэлбээлсээр дараа сарын эх гэхэд бүрэн цэцэглэж дуусах төлөвтэй байна

Токио хотын төвд интоорын цэцэг албан ёсоор цэцэглэж байна гэж цаг уурын албаныхан мэдээлжээ.
Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, Сомэи-Ёшино интоорын модонд зургаан цэцэг дэлбээлсэн тухай нийслэлийн Чиёода тойргийн Ясукуни сүмийн эргэн тойронд зарласан ба хүмүүс алга ташилтаар уг мэдэгдлийг хүлээн авав.
Энэ жилийн цэцэглэлт өнгөрсөн жилийнхээс тав хоногоор түрүүлж байгаа юм. Ойролцоогоор долоо хоногийн дараа мод бүрэн цэцэглэж эхэлнэ.
JMA-ийн мэдээлснээр, өмнөд хэсгээс ирж буй дулаан, чийглэг агаар Токиогийн хотын температурыг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, цэцэглэлтийн явцыг түргэсгэх төлөвтэй байна.
Гуравдугаар сарын 29-нд бороо орох магадлал өндөр байгаа ч дараагийн ням гарагт нартай байх төлөвтэй байгаа бөгөөд тус өдөр интоорын цэцэг үзэхэд тохиромжтой.
Кочи, Кумамото мужууд энэ оны гуравдугаар сарын 23-нд сакура цэцэглэжээ.
Эх сурвалж: Asahi Shimbun
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх