Цэс Close

Туркийн эрх баригчид галд түймрийн эх сурвалжийг олохоо мэдэгджээ

Турк улсын өмнөд эргийн аялал жуулчлалын бүс нутагт гарсан ой хээрийн гал түймэр өчигдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Зөвхөн Ням гарагт түймрийн улмаас хоёр хүн амиа алдаж,10 хүн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар Туркийн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Түймрийг унтраахаар хөрш зэргэлдээ Орос, Украин, Иран, Азербайжан улсууд гал сөнөөгчдөө Турк рүү илгээсэн бөгөөд аврах ажиллагаанд нийт 13 нисэх онгоц, 45 нисдэг тэрэг, 828 гал сөнөөгч ажиллаж байна.

Нийт 100 гаруй голомтлон ассан  түймрийн ихэнх хэсгийг унтрааж чадсан боловч Манавгат, Мармарис, Милас хотуудад түймэр одоо хэр нь асч байгаа учраас оршин суугчид болон жуулчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлжээ.

Судлаачдын үзэж байгаагаар Газрын дундад тэнгисийн бүс нутаг орчимд сүүлийн өдрүүдэд агаарын температур огцом нэмэгдсэн нь түймэр гарахад нөлөөлсөн аж.

Түүнчлэн тус улсын эрх баригчид тус улын Газар дундын тэнгис, Эгейн тэнгисийн өмнөд хэсэгт гарсан ой хээрийн түймрийн шалтгааныг нягтлахаар болсноо өчигдөр мэдэгдсэн байна.

эх сурвалж: reuters.com, theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах