Турк, Сирийн газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 3700-д хүрчээ

Турк, Сирийн нутаг дэвсгэрт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр болсон. Уг газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 3700-д хүрчээ. Өвлийн хүйтэнд олон мянган хүн орон гэргүй болж, шархадсан байна. Амьд үлдсэн хүмүүсийг аврах, хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.
Нурангин доороос хүмүүсийг аврах ажил үргэлжилж буй учир насбарсан хүний тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан анхааруулжээ. Түүнчлэн олон мянган хүн гэмтэл авч, бүс нутаг дахь эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн байна. Аврагчид одоогоор 8000 орчим хүнийг нурангин доороос эсэн мэнд гаргаад байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх