Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо.
Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Улсын хэмжээнд 9000 орчим иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс 4483 иргэн нийслэл хотод шалгалт өгөх юм. Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 15-21-ний өдрийг дуустал өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулах аж.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба “Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. Тиймээс иргэд шалгалтад бэлдэх бололцоог нэмэгдүүлж, нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна. Иргэд өөрсдөө сайн бэлдэж чадвал төрийн албанд тэнцэж, ажиллах боломжтой. Одоогийн байдлаар нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна” гэлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл үлдээх