Цэс Close

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг УИХ-ын гишүүн Б.Батбаатар Ёс зүй, дэгийн байнгын хороонд өгчээ

УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Батын Батбаатар Төсвийн байнгын хорооны даргыг Ёс зүй, дэгийн байнгын хороонд шалгуулахаар өнгөрсөн даваа гарагт ханджээ.  УИХ-ын гишүүн Батын Батбаатар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг  өөрийнх нь бүрэн эрхэд халдсан гэж үзсэн байна.

Ц.Даваасүрэн гишүүн УИХ-ын гишүүн Б.Батбаатарын гаргасан  2025 оны Төсвийн төсөл хэлэлцэхтэй холбоотой 53 заалт бүхий зарчмы зөрүүтэй саналуудыг хуульд заасан хугацаанд бичгээр хүргүүлсэн боловч хүлээн авч байнгын хорооны хурлаар хэлэлцээгүй, санал хураалгаагүй юм байна. Тиймээс цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургальч үзлийн үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлахыг зөрчсөн хийгээд хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзэж  Ёс зүй, дэгийн байнгын хороонд шийдвэрлүүлэхээр хандсан нь энэ аж.

No description available.

Д.Саран

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах