Т.Доржханд: Гишүүнээсээ татгалзаад нийслэлийг самарч яваа хүндээ хариуцлага тооцохгүй юм уу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуулийг тусад нь болгох асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Мөнгө хэмнэх үүднээс хоёр сонгуулийг хамтад нь явуулах нь гэж ойлгосон. Үр дүнд нь хэмнэлт гарах нь гэж ойлгож байсан. Хэрэв тусад нь зохион байгуулбал нэг тэрбум төгрөгийн зардал гарах нь гэж байсан. Тусад нь хийсэн бол ямар хэмжээний зардал гарах вэ. Яагаад тусад нь зохион байгуулах болсон юм бэ. Хэрэв тусад нь зохион байгуулах юм бол нэр дэвшээд УИХ-ын гишүүн болсон хүн нь өөрийнхөө саналаар гишүүнээсээ татгалзаж дарга болсон. Тэр болсон дарга нь нийслэлчүүдийг самарч байна шүү дээ. Хэн нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу. Мэргэжлийн бус, мэдээлэлгүй, хүний эрхийн мэдрэмжгүй шийдвэр гаргаад байгаа хүн чинь өнөөдөр энд сууж байх ёстой байтал тэнд очоод самраад байна шүү дээ. Боловсон хүчний арвин нөөцтэй гэдэггүй билүү МАН. Татвар төлөгчдийн мөнгөөр их хэмжээний санхүүжилт гаргах болж байгаа энэ үед МАН хариуцлага хүлээхгүй бол тэр хүндээ хариуцлага хүлээлгэ” гэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Та нарын хэнийгээ даргаа болгох чинь хамаагүй. Юу хийх вэ гэдэг чинь л чухал. Төрийн байгуулалтын бодлого нэг л биш болж байна. Монгол Улсын төрийн байгуулал эвдрэн сүйдэж байна. Төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ танхимд орж ирээд олон улсын хэмжээнд хэрүүл зодооноо хийж байна. Ойрын үед болох сонгуулиудад албан бус нөхцөл үүсгэж, мөнгө тараах гэж байна. 62 хүнтэй том нам арай л их бярдах юм. 62 хүнтэй МАН аятайхан ажилламаар байна. Та нар нэлээн оодорч байх шиг байна. Сонгуулийн хууль мөнгөний хууль болсон. Өөрчлөх байх гэсэн өөрчлөгдсөнгүй. Монголын төрийг мөнгөөр босгох уралдаан тэмцээн хийж байна. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: УИХ хууль дээдлэх зарчим гэдгийг хамгийн ихээр зөрчиж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцээд нөхөн сонгууль явуулна гэж тогтоолын төсөл барьсан. Гэтэл яагаад нөхөн сонгуулийг хойшлуулах гээд байгаа юм бэ? Мөн 6 сарын 9-нд санал хураалт болно. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч 2017 оны 7-н сарын 6-нд тангараг өргөсөн. Нэг сарын хугацааг яах вэ?
Сэтгэгдэл үлдээх