Т.Доржханд: Л.Оюун-Эрдэнэ орлогоо нотлоод, хариуцлагаа үүрээд явах нь улстөрчийн үүрэг

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Орлогоо нотлоод, үгүй бол хариуцлагаа үүрээд явах нь аль ч улстөрчийн үүрэг. Энэ нь хамтарсан Засгийн газрын асуудал биш гэдгийг хэлэв.
ХҮН намын дарга Т.Доржханд: Хамтарсан Засгийн газар маш сайн ажилласан. Засгийн газрын бүх сайдууд сайн ажиллаа. Тухайлбал, Эрчим хүчний реформ хийж чадлаа. 2028-2030 он гэхэд Эрчим хүчний бие даасан, хараат бус болох боломжтой болсон. Гэтэл нэг намын бага хурлаар дүгнэж гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаад харамсаж байна. Монгол Улс парламентын засаглалтай улс. Ардын намын шийдвэрээр засаг төр өөрчлөгдөөд байж болохгүй. Үндсэн хуулийн дагуу УИХ асуудлаа шийдээд явах нь зөв. Монгол Улс ардчилсан улс. Ерөнхий сайд өөрөө бүлгүүдэд танилцуулга хийх хэрэгтэй.
Би өмнө нь хэлж байсан. Дахиад хэлье. Орлогоо нотлох нь зөв, залуус жагсаал хийж байгаа нь ч зөв. Гэтэл орлогоо нотлох ёстой асуудлыг хамтарсан Засгийн газрын асуудал болгоод, МАН-ын бага хурлаар хэлэлцээд явж байгаа нь буруу. Бид улс эх орныхоо эрх ашгийг эхлээд харж байгаа юу гэдэг шаардлагаа МАН-д тавьж байгаа. ХҮН яаж ч шүүмжлүүлж болно. Бидэнд Монгол Улсын эрх ашиг үргэлж нэгдүгээрт.
Орлогоо нотлоод, үгүй бол хариуцлагаа үүрээд явах нь аль ч улстөрчийн үүрэг. Л.Оюун-Эрдэнэ ч бас орлогоо нотолж чадахгүй бол ажлаа өгөөд явах ёстой. Энэ нь хамтарсан Засгийн газрын асуудал биш шүү дээ.
Сэтгэгдэл үлдээх