Цэс Close

УИХ-ын гишүүн С.Ганбаатар О.Цогтгэрэлийн АН-д элслээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Уламбаярт өргөдлөө өгсөн. Ингээд тэрээр сул гишүүн болсон ч тэрээр дараагийн намдаа элслээ. 

Тодруулбал УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн удирдаж байгаа АН-д элсэн орлоо. Өдгөө АН хоёр хуваагдаад байгаа бөгөөд О.Цогтгэрэл болон түүний АН-ыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хамаатуулаад байгаа билээ. 

Эргэн сануулахад... С.Ганбаатар нь 2015 оны 12-р сард 29-нд Хөдөлмөрийн үндэсний намын /ХҮН/ гишүүнээр элсэж, намын батлахаа гардаж авч байсан. Дараа нь МАХН-д 2017 оны тавдугаар сарын 16-нд элсэж байсан билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах