Цэс Close

УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ

УИХ өнөөдрөөс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ. Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо уг төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь ганцхан заалттай буюу 21.1 дэх заалтыг “УИХ нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгоно” хэмээн өөрчлөхөөр тусгасан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийдээд ирэх даваа гаригаас УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж иргэдийн саналыг сонсохоор төлөвлөөд байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах