Цэс Close

Улаанбаатар хотын угсрамал барилгуудыг дулаалж, эрчим хүчний хэмнэлт үүсгэнэ

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Өнөөдөр төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээг байгууллаа.

“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” НАМА дэмжлэгт төсөл 2026 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 375 барилгыг дулаалж, засварлахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг бий болгох зорилготой уг төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах юм. Хэдэн барилга дулаалах нь төсөлд хамрагдахыг зөвшөөрч буй айл өрхүүдээс шалтгаалах учраас төслийн түнш бүрийн хувь нэмэр тун чухал.

1 хүн, зогсож байгаа ба "Tsetsgee Holiday Inn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо: “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төсөл 5 жилийн хугацаанд хэрэгжинэ. Олон улсын НАМА фасилити байгууллагаас Монгол Улсад хандивлаж буй 18 сая еврогийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын угсармал орон сууцыг дулаалах замаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх өндөр ач холбогдолтой төсөл юм. Мөн төслийн хүрээнд угсармал хийцтэй барилгын 375 блокийг дулаалж, шинэчлэлд хамруулж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах юм. Төслийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд, төсөл хэрэгжүүлэгч олон улсын түнш байгууллага, гүйцэтгэгч компаниуд, оршин суугч иргэд гээд олон талын төлөөллүүдийн оролцоо бүрдэж байж ажил явах учир төрийн байгууллагууд, бид бүхний зүгээс онцгой анхаарч, бүхий л талаар туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллах болно" гэлээ.

Төсөл одоо эхний шатандаа явж байгаа бөгөөд бүх түншүүд олон улсын буцалтгүй тусламжийг зөвхөн цөөн хэдэн барилга дулаалахад ашиглах бөгөөд харин хөрөнгө оруулалтад тулгуурлан дахин хөрөнгө оруулалт татах боломжтой эргэлтийн санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлагатай системийг боловсруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах