Цэс Close

Улаанбурханаар өвчилсөн 1.463 хүүхэд гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс  улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо улсын хэмжээнд 2025 оны зургаадугаар сарын 6-ны байдлаар  5.565 болсноос 4.100 нь бүрэн эдгэрчээ. Одоогоор 852 өвчтөн гэрээр, 611 нь эмнэлэгт эмчлүүлж байна хэмээн мэдээллээ.

Мөн 10.000 хүн амд ногдох өвчлөл Дундговь аймагт 37.9 байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр дүнтэй байгаа аж.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах