Цэс Close

Улаанбурхан өвчний 2 тохиолдол шинээр батлагдлаа

Улаанбурхан өвчний дахин хоёр тохиолдол лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Тус батлагдсан тохиолдлууд нь тандалт судалгаагаар улаанбурханы эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна.

Өнгөрсөн долоо хоногт мөн хоёр тохиолдол батлагдсан. Ингэснээр улсын хэмжээнд одоогоор улаанбурхан өвчний 10 тохиолдол батлагдаад байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад өрх, сумын эрүүл мэндийн төвд очин хамруулж хамтран ажиллахыг эмч нар зөвлөлөө.  Тодруулах, лавлах зүйлсээ ХӨСҮТ-ийн 89016199, 75 103 100 утсанд хандаж авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах