Цэс Close

УНТЭ-ийн эмч мэргэжилтнүүд БНСУ-ын “AIN” эмнэлэгтэй сургалт судалгааны чиглэлээр болон сайн дурын үйл ажиллагаанд хамтран ажиллахаар болжээ

УНТЭ БНСУ-ын “AIN” эмнэлэгтэй хамтран ажиллахаар болжээ.

Тодруулбал, УНТЭ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал БНСУ-ын “Ain” эмнэлгийн удирдлагуудыг өнөөдөр /2024.09.03/ хүлээн авч уулзсан байна. ТУс уулзалтад УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, гадаад харилцааны мэргэжилтэн А.Гэрэлтуяа, БНСУ-ын “Ain” эмнэлгийг төлөөлж тус эмнэлгийн Олон улсын эмнэлгийн ерөнхий менежер Кайсер Канг, “Ain” эмнэлгийн Монголын талыг хариуцсан координатор Ж.Ууганбаяр нар оролцжээ.

Уулзалтаар хоёр тал төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа. Хоёр тал эмч мэргэжилтэн харилцан туршлага солилцох, сургалт судалгааны чиглэлээр болон сайн дурын үйл ажиллагаанд хамтран ажиллах юм.

БНСУ-ын “Ain” эмнэлгийн хувьд 2022 оноос эхлэн манай эмнэлэгтэй харилцаа холбоо тогтоож, олон удаагийн уулзалтуудыг хийж байсан бөгөөд энэ удаад албан ёсоор хамтран ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах