Цэс Close

УОК-ын хурлаар дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал яригджээ

УОК яг одоо хуралдаж хөл хорионы асуудлыг хэлэлцсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр УОК-ын өнөөдрийн хурлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 3-18-ны хооронд хатуу хөл хорио тогтоох санал яригджээ. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш юм. 

Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар УОК-ын саналыг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм байна.

Өнөөдөр нийслэлд 400 орон нутагт 174 тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм. Халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буй энэ үед хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах