Цэс Close

Хариг, Согоог гол үерийн аюултай түвшнийг давжээ

Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Хангай нурууны өврийн Богд, Буянт, Хожуул, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Үенч, Бодонч, Согоог, Харбут, Увс, нуурын сав Хархираа, Намир, Түргэн, зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгджээ. Мөн Хархираа, Харбут, Идэр, Үүр гол үерийн түвшнийг 5-10 см, Хариг, Согоог гол үерийн аюултай түвшнийг 5-20 см давсан байна. Иймд тус газруудаар суурьшиж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж 

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжлэх гэх мэт усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэгт барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгаан дор гэр, сууцаа барихгүй байх

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах