Хилчид хулгайн гэмт хэргийг илрүүлжээ
Хилчид хулгайн гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит цэргийн гавьяаны одонт хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилийн цэргийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсэг “Алтанбулаг чөлөөт бүс”-д томилогдон цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн алба хаагчид “Алтанбулаг чөлөөт бүс”-ийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлж байсан үйлдлийг илрүүлж таслан зогсоосон байна.
Хилийн манааны үүргээ сонор, сэрэмжтэй гүйцэтгэн уг зөрчлийг илрүүлсэн Харуул, хамгаалалтын салбарын байлдагч Б.Дөлгөөнтамир, байлдагч А.Тэмүүжин нарыг ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч цол, “Тэргүүний хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшуулжээ.
Сэтгэгдэл үлдээх