Хуваарь: Тавдугаар сард болох барилдаанууд

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард болох барилдааны хуваарийг гаргажээ.
06-нд 12:00 цагаас Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Д.Цэрэнтогтох агсны нэрэмжит улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
07-нд 12:00 цагаас Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин Содномын Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
13-нд 12:00 цагаас улсын начин Содномын Дэлгэрбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
14-нд 12:00 цагаас "Алтан жолоо” группийн нэрэмжит улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
20-нд 12:00 цагаас Түлш, эрчим хүчний салбарын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
21-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.
27-нд 12:00 цагаас Монгол Улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин А.Баатархүүгийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан болно.
28-нд 12:00 цагаас Монголын залуучуудын холбооны ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.
Сэтгэгдэл үлдээх