Хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлжээ
ЦЕГ-ын захиалгаар барьж буй алба хаагчдын “Хууль сахиулагч” хотхоны тендерийг худалдсан, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн, их хэмжээний авлига нэхсэн талаар “Бавгар” ХХК-ийн захирал Х.Оюун өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ асуудалтай холбогдуулан ЦЕГ-аас албан ёсны тайлбар мэдээллийг хийлээ.
ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа “Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. 2015 оноос цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүднээс "Бавгар" ХХК-тай цагдаагийн алба хаагчид гэрээ байгуулж орон сууц бариулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр корпус ашиглалтад орсон. Хоёр корпус барилгын суурийн ажил дуусах шатандаа ажил явагдаж байна. Энэ хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төвийн дарга хурандаа Б.Цогтбаярыг ажлаас чөлөөлж сахилга ёсзүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажлын хэсэг ажиллаж байна. "Бавгар" ХХК-ийн зүгээс АТГ-т холбогдох баримтаа өгсөн байгаа гэж мэдээлсэн" хэмээлээ.
“Бавгар ХХК 2015.09.04-ний өдөр ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын нэг хотхоныг барьж байгуулах ажлын гэрээнд гарын үсэг зурсан аж. Тус байр нь А, Б, В, Г дөрвөн блок 376 айлын хотхон юм байна.
[/cmsmasters_text][/cmsmasters_column][/cmsmasters_row]
Сэтгэгдэл үлдээх