Хэвлүүхэн Г.Ганхүрэл хөөрхөн Нандиатайгаа уулзжээ

ETV телевизийн бүтээл болох "Хотын бүсгүй хөдөө нутагт” нэвтрүүлгийн оролцогч Г.Ганхүрэл болон Н.Нандинцэцэг нар үзэгчдийн хайрыг татаж хэсэгтээ л ярианы сэдэв болоод байсан. Хөөрхөн хосууд хэмээн цоллогдоод байсан залуус Н.Нандинцэцэгийн хонхны баяраар уулзахаар болсон. Үзэгчид ч тэднийг уулзахыг хоног тоолон хүлээж байгаагаа цахим орчинд одоог хүртэл илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл саяхан болсон дуучин Р.Болортуяагийн тоглолтод хөөрхөн бор хүү хочит Г.Ганхүрэл ирж хосууд ашгүй хонхны баярыг хүлээлгүй уулзжээ.


Олон нийт түүнийг хөөрхөн Нандиагийнхаа дууг дуулж мөрөөдлөө биелүүлжээ гэхдээ Нандиаг байдаггүй, ирээгүй байна гэсэн сэтгэгдлүүд ч хөвөрсан. Угтаа Н.Нандинцэцэг тус тоглолтод очсон бөгөөд тоглолтын үеэр Г.Ганхүрэлийн аав хүүдээ “гэнэтийн бэлэг” барьж хүүгээ уйлуулсан аж.



Сэтгэгдэл үлдээх