Хүнсний аюулгүй байдлыг ХЭРХЭН хамгаалах вэ?

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан өргөн барьсан. Тус тогтоолд хүнсний аюулгүй байдлыг хангаж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ.
Тогтоолын төслөөс онцлоход,
- Хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
- Татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;
- Хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
- Пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
- Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
- Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,
- Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,
Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:
- Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
- Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
- Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:
- Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;
- Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;
Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:
- Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
- Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
- Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох;
- Хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгалаа.
Сэтгэгдэл үлдээх