Цэс Close

ЦЕГ-аас “Ноорог”-ийн дансны мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр мэдээллээ

Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тухайлбал, Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь фэйсбүүк цахим орчинд иргэдэд сурталчилгаа явуулан бүлэг зохион байгуулалтад орж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралын эх үүсвэрээ болгосон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг нэр бүхий этгээдүүд нь өөрсдийн болон хамаарал бүхий этгээдүүдийн арилжааны банкны дансыг ашиглан хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Дээрх хэрэгт холбогдсон нэр бүхий иргэн нь сүүлийн үед олны анхаарлыг татаад буй “Ноорог” пэйжид ажилладаг ба арилжааны банкны дансуудаар хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж,

Төгрөгийн дансуудаар:

  • 85.179 удаагийн гүйлгээгээр нийт 9.239.338.177.63 төгрөгийн орлогын,
  • 7.996 удаагийн гүйлгээгээр 9.238.306.287.21 төгрөгийн зарлагын,

Валютын дансуудаар:

  • 365 удаагийн гүйлгээгээр 9.430.54 ам.долларын орлогын,
  • 149 удаагийн гүйлгээгээр 9.339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн нөхцөл байдал тогтоогдож, прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Харин "Ноорог" медиа агентлагийг үүсгэн байгуулагч, захирал О.Уламсайхан өчигдөр /2025.03.19/ өөрийн цахим хуудастаа уг мэдээллийг үгүйсгэсэн юм. Тэрбээр "Гар утас, компьютер ажлын хэрэгслүүдээ бүгдийг авч чадаагүй байгаа, нэг ёсондоо хувийн харилцаа холбооныхоо боломжуудыг, хаалгаад хоёр хонож байж арай гэж симээ сэргээлгэж авлаа. Одоо сошиал дээр хувь хаягаараа ч болсон бичээд явна. 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй зохион байгуулдаг гээд бүтэн яамны сайд хүний ярьж байгаа юмнуудыг бол анх удаа л сонслоо. Хэрвээ тийм мөнгө олдог, эсвэл MCS-ээс лаг лаг санхүүжилт авдаг байсан бол сая 15-ны цалингаа хугацаанд нь тавьчихгүй юу хулгайч юм аа. Ямартай ч "Тогосоо Тижи" гэж амиа хорлох гээд гомдол гаргаж манайхыг бариулсан аккаунт нэг сайтын бүр жинхэнээсээ тролл хаяг байсан шүү! Юмаа авмаар байна аа" гэсэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах