Цэс Close

ЦЕГ: Өчигдөр мэдээлэл хийсэн иргэний бичлэгт тодорхой алба хаагчийн нэрийг дурдаагүй учир дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн

"Ноорог"-ын ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн. Уг мэдээлэлтэй холбоотой өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдлагын газраас мэдээлэл өглөө.

Энэ үеэр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван: "Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг. Монгол Улсын иргэн Э-ийн 35 гишүүнтэй бүлэглэл бий. Энэ иргэнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирсан. Мөн өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний төрсөн хоёр дүүг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Цахим мөрийтэй тоглоомын улмаас маш олон иргэн хохирдог.

Иргэн А.Баяржавхланг зохион байгуулалтай гэмт бүлэг үүсгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж байна. Цагдаагийн байгууллага нь Олон улсын Интерполын байгууллагын гишүүн бөгөөд энэ шугамаар А.Баяржавхланг эрэн сурвалжилна. Мөн Турк улсад байгаа учраас шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирна.  Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй." гэлээ.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул: "Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн. Тус иргэн “Хянамгай бай” аяны хэвлэлийн хурлын үеэр өгсөн нээлттэй мэдээллийг цагдаагийн байгууллагын алба хаагч өөрт нь шуурхай хуралдааны үеийн мэдээллийг явуулсан мэтээр тайлбарласан нөхцөл байдал тогтоогдож байна. Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг.

Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно." гэлээ.

Мөн тухайн асуудал "Ноорог"-н залуус энэ хэрэгт ямар холбоотой болон хурааж авсан тоног төхөөрөмжийг хэрхэх талаарх асуултад ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батзориг: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт хамааралтай байж болзошгүй гэмт хэргийн газарт байгаа зарим эд зүйлсийг шалгаж байгаа тохиолдолд цагдаагийн мөрдөгчид тухайн цахим төхөөрөмжүүдийг хурааж авах нь хууль эрх зүйн зохицуулалттай. Тодорхой хугацаанд тухайн эд мөрийн баримт, цахим төхөөрөмжид үзлэг шинжилгээ, шалгах ажиллагаанууд хийгээд тухайн хэрэгт хамааралтай, хамааралгүй эсэхийг нь ангилж ялгана. Тодорхой хугацаанд, боломжтой бол шуурхай цаг хугацаанд тухайн хэрэгт хамааралгүй төхөөрөмж, эд зүйлс байх юм бол прокурорын зөвшөөрөлтэй шуурхай буцааж олгох ажлыг зохион байгуулна.

Бүх зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу л явагдана. Тухайн хэрэгт холбогдон шалгагдсан иргэд буруугүй болох нь тогтоогдож, үүнээс болоод эд материалын зэрэг хохирол учирсан бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд асуудалд хандах бүх эрх зүйн зохицуулалт нь байгаа.

Мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой цаг хугацаандаа явагдана. Шалгалтын эцэст бүх зүйл тогтоогдоно. Сүүлийн үед хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа алба хаагчдын эсрэг тухайн хэргийг нь удаашруулах, анхаарлыг нь өөр тийш нь чиглүүлэх зорилготой байж болзошгүй мэдээллүүд яваад байгааг ажигласан" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах