Цэс Close

ЦЕГ: П.Наранбаярыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг шалгаж байна

Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нар өчигдөр /2025.03.27/ Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, тус хэргийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Тодруулбал, Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 15.00 цагийн орчимд хүлээн авч, бүртгэсэн байна. УИХ-ын гишүүдийн биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэв.

Сануулахад, Боловсролын сайд П.Наранбаярын хувьд өнгөрөгч оны есдүгээр сарын 16-ны өдөр яаман дээрээ мэдээлэл хийж байхад нь "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар өндөг шидэж, зөрчлийн хуулиар шийтгүүлж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах