Цэс Close

Ц.Ганзориг: Вакцинд буруу өгөхгүйгээр хүн бүр хариуцлагатай байвал хатуу хөл хорио тогтоохгүй

Өчигдөр хэсэг залуус цэнгээний газар олноороо цугларч хорио цээрийн дэглэм зөрчин зугаацаж байсан зураг бичлэг цахим орчинд тархсан билээ. Улмаар олон нийт энэхүү үйлдлийг ухамсаргүй хэмээн шүүмжилж, ийм байхад халдвар тархах нь аргагүй хэмээн эгдүүцэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл тус бичлэгтэй холбогдуулан Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаар дамжуулан дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Нийт өвдсөн хүмүүсийн 10 хувь нь вакцины 2 тун хийлгээд 14 хоногоос дээш хоносон хүмүүс байна. 

Асуудлын тухайд,өдөр бүр мэргэжлийн байгууллагууд шалгалт явуулж зөрчлүүдэд арга хэмжээ авсаар байгаа ч бодит байдал ийм байсаар байна. Давтан тундаа хамрагдаагүй 200 гаруй мянган иргэн бий. Тэр дундаа 18-30 насныхан хамрагдалт сул байгаа учир ингэж бөөгнөрч, энэ насныхан өдөр бүрийн халдварын 40-50 хувийг эзэлж байна. 30 хувь нь хүүхдүүд гэр бүлийн хүрээнд халдвар авч байгаа.

Вакцинд 100 хувь буруу өгөхөөс илүү хүн бүр хариуцлагатай байвал заавал хатуу хөл хорихгүй байж болох. Засгийн газраас, УОК-оос нөхцөл байдалд шат дараатай арга хэмжээг авсаар байгаа ч цар тахлыг аль нэг тал дангаараа давах боломжгүй. Төр, иргэн, аж ахуй нэгжүүдийн хамтын хариуцлага юм. 

Хөдөө орон нутгуудад шат дараатай арга хэмжээ авч байна. Түүнчлэн цахим болон 119 утсаар КОВИД-19 амбулатори нээж ажиллуулах арга барил руу орж байна. Хөнгөн, хүнд өвдсөн эсэхийг оношилж, хүндрэх суурь өвчтэй хүмүүс, нас баралтыг бууруулахад Эрүүл мэндийн яам төвлөрч байна" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах