Ц.Туваан: Импортолж байгаа АИ-92 бензиний үнэ нэмэгдээгүй

Нефть импортлогчид АИ-92 автобензины үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр өсгөөд байна. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах тайлбар хийлээ.
Тэрээр... Нефть импортлогч компаниудтай бид тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахин уулзаж ярилцъя гэж тохирсон байсан ч түүнээсээ буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Энэ асуудалд Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Үнийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Импортолж байгаа үнэ нэмэгдээгүй. Харин ч дизель түлш тонн тутамдаа үнэ 100 ам.доллараар буурсан байхад үнэ нэмэгдүүлж болохгүй гэдгийг хэлсэн. Амралтын өдөр гэхгүй энэ асуудлыг хариуцаж байгаа Үнийн зөвлөл ажилласан. Валютын ханш өссөн нь АИ-92 бензин дээр хүнд туссан тул үнээ нэмсэн гэсэн хариуг нефть импортлогчид хэлсэн. Нефть импортлогч компаниуд хүлээцтэй хандаж болох байсан. Улс төрийн энэ асуудалтай байгаа үетэй давхцуулах шаардлага байгаагүй гэж харж байгаа. Монополийн эсрэг хуулийг харж байгаад асуудалд хандана" гэв.
Сэтгэгдэл үлдээх