Ц.Элбэгдорж: Эрдэнээ, Баттулгаа! Гурвуулаа хол байя. АН-ын ҮБХ-ны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог

АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ноос гаргасан журмын дагуу тус намын даргад нэр дэвшигч нар бүртүүлэх ажил эхэлж байна.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Боломж олгоё, тэд чадна. Хөөе, Эрдэнээ, Баттулгаа! Би ч орно. Гурвуулаа хол байя. Жолоогоо татъя. АН-ын ҮБХорооны гишүүд өөрсдөө намын даргаа сонгог ээ. Элдэв тайлбар, шалтгаан, оролцоо энд илүүц. Гишүүддээ итгэе. Боломж олгоё. Тэд чаднаа. Ардчилалтай, хүчирхэг Ардчилсан Нам Монголд хэрэгтэй. Цэг.." гэв.
Сэтгэгдэл үлдээх