Цэс Close

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.06.03/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-д оруулсан Итгэл үзүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд 102 гишүүн ирцээ бүртгүүлж, ирц 81 хувьтай байна.

Улмаар хэрэв УИХ-ын 64 гишүүн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх тогтоолын төслийг дэмжихгүй бол түүнийг огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилор учиртай.

Сануулахад, өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудал хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон 23 гишүүний 17 нь буюу 73.9 хувь нь итгэл хүлээлгэхийг дэмжсэн юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах