Цэс Close

Ч.Болортуяа: Нөхцөл байдлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэзээ эхлүүлэхийг халдварын нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулаа.

Тэрээр "Ерөнхий сайд болон Засгийн газар дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийх байр суурьтай байгаа.

Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулагдана. Шалгалт нь вакцинжуулалтад хамрагдсан багш, сурагчдын дунд явагдах учир эрсдэл багатай гэж үзэж байгаа. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй насныхан буюу 6-11 насны хүүхдүүдийг яах вэ гэдэг нь шийдэгдээгүй тул нөхцөл байдлыг харж байж хичээл сургалтыг хэзээ эхлүүлэхийг шийднэ" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах