"Шар хоолойн ам-Гачууртын эцэс" автобусны чиглэлд өөрчлөлт оруулжээ
Нийтийн тээврийн бодлогын газрын даргын арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн А/153 дугаар тушаал гарчээ.
Улмаар "Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Д:7 Гачууртын эцэс-Арцатын ам / Дунд оврын/ чиглэлийг зогсоож, уг чиглэлийн замналыг Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлийн маршрут, тээврийн хэрэгсэлтэй нэгтгэн өөрчилсөн байна.
Тиймээс Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлд нийт хоёр автобус иргэдэд үйлчилж эхэлжээ.
Сэтгэгдэл үлдээх