Цэс Close

Шинжээчдийн дүгнэлт: Коронавирус сарьсан багваахайнаас ямар нэг амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинжээчдийн баг шинэ коронавирусийн үүсэл гарлыг судлахаар Хятад улсад ажиллаж байгаа.  Тэд Хуанан далайн хүнсний зах, хэд хэдэн эмнэлэг, Уханий Вирологийн Хүрээлэн дээр ажилласны үр дүнд эхний дүгнэлтээ танилцууллаа.

Тэд вирус анх хүнд халдсан байж болох дөрвөн хувилбар онол дэвшүүлснээ батлахаар ажиллаж байна.

- Үүнд тээгч амьтнаас хүнд шууд халдах, дамжуулагч дундын амьтнаар дамжин хүнд халдах

- Хөлдөөсөн хүнсээр дамжиж халдах, лабораториос алдагдсан вирус халдах гэсэн дөрвөн онол дэвшүүлсэн байна.

Шинжээчдийн ахлагч Питер Бэн Эмбарек: Ингэхэд лабораториос вирус гадагш алдагдсан байх магадлал “маш бага”, харин дундын дамжуулагч амьтнаар дамжиж хүнд халдсан байх магадлал “хамгийн өндөр” байгаа гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл шинэ коронавирус нь сарьсан багваахайнаас ямар нэг амьтнаар дамжин хүнд халдварласан байх өндөр магадлалтай гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Хятадад байхдаа цуглуулсан баримтууд дээр үндэслэн нарийвчилсан судалгааг цааш үргэлжлүүлэх шаардлагатайг" гэж мэдээлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах